“Google+ & таны нэр” iin Tuhai medee

“Google+” хэмээх шинэ үйлчилгээ хэрэглээнд орсоноосоо хойш 24 хоногийн дотор 20 сая хэрэглэгчтэй болж чадлаа. Гэхдээ тэд жинхэнэ нэрээрээ бүртгүүлээгүй хүмүүсийн мэдээллийг(accounts) устгаж байгаа нь хэрэглэгчдийн бухимдлыг үүсгээд байна.
Яагаад энэ олон нийтийн сүлжээний (Social networking) сайт таны жинхэнэ нэрийг шаардаад байгаа юм бол?
Маш олон хүн өөрийн жинхэнэ нэр болон хувийн мэдээллээ шууд ил гаргахаас зайлсхийдэг.
Зүгээр л бусад сайтаар зочилоод үзээрэй “Jboy72″ болон “NYgirl” гэх мэт нэрнүүдийг л олж харах болов уу. Жинхэнэ нэрнийхээ оронд иймэрхүү нэр өгдөг гэхүү дээ. Тэгвэл олон нийтийн шинэ сайтад энэ байдал таалагдаагүй бололтой шүү.
Сүүлийн хэдэн өдөр “Гүүгль” компаний бодлого өөрчлөгдөж хүмүүсийг жинхэнэ нэрээрээ бүртгүүлэхийг шаардаж байгаа бөгөөд дээр дурдагдсан “хуурамч” нэрийг шууд устгаж байгаа юм.
“GirlScientist”-ийн блогчин өөрийн хувийн амьдралыг нууцлахыг хүсдэг нэгэн бөгөөд түүний мэдээллийг устгасан нь маш бүдүүлэг хэрэг болсон гэлээ. “Би энэ нэрийг л ашиглан бүх газарт бүртгүүлдэг. Энэ бол миний хувийн эрх” хэмээн бүсгүй мэдэгдсэн бөгөөд “Үүнийг би бүхий л амьдралынхаа туршид хийж ирсэн, хэзээ ч бууж өгөхгүй цаашдаа ч ийм л байх болно” гэжээ.
Яагаад нийгмийн сайтууд таны жинхэнэ нэрийг шаардаад байна вэ?
Гүүглийнхэн энэ асуултад хариулахдаа хаяг нь “хуурамч” байх нь ёс зүйд нийцэхгүй. Хамгийн гол шалтгаан нь таны тэр жинхэнэ байснаар хэрэглэгчид болон найз нөхөд гэр бүлийнхэн тань таныг аль болох түргэн, маш хурданаар олох боломжтой байдаг гэжээ. Тийм учраас л жинхэнэ нэрээрээ бүртгүүлэхийг шаардаад байгаа юм гэлээ.

1 comments:

Anonymous said...

Good idea

Post a Comment