Medee

Анх 1985 онд судалгааны лабораторын нэгэн эрдэмтэн судалгааны ажлынхаа тайланг бичиж байх явцад тухайн тайланг тодруулах зүүлт буюу холбоотой мэдээлэл хэрхэн шаардлагатай байгааг тодорхойлж гаргасан. Ингэснээр HTML- Hypertext MarkUp Language хэлийг гаргасан. Үүнийг хэрэглэгч л орж өөрчлөхгүй бол хэвээр байдаг байсан ба үүнийг өөрчлөхийн тулд түүн дээр програмчлалыг нэмж өгчээ. Вэб хуудсанд бичигдсэн програмчлалыг скрипт програмчлал гэнэ. Энэ нь биелэх код үүсгэдэггүй. Өөрөөр хэлбэл вэб браузер программ дотор тухайн скрипт программыг шууд тавьж хөрвүүлж ажиллуулах боломжтой компляторууд агуулагдаж байдаг. Техник хангамжийн хувьд буюу сүлжээгээр холбогдсон компьютерийн хооронд мэдээлэл дамжуулах хүлээн авах боломж бүхий программ хангамжийг зохиох үйл явцыг интернэт програмчлал гэнэ. Үүнийг үндсэн 2 аргаар гүйцэтгэх боломжтой.

Application програмчлал
Web програмчлал

Client / Server технологийн үед интернэт програмчлал нь үүсдэг.
- Application програмчлалыг өөрөөр модуль програмчлал гэж нэрлэдэг. Үүнийг гүйцэтгэхдээ ихэвчлэн Visual программын хэлийг ашигладаг. (Delphi болон Visual Basic )
Модуль програмчлалын давуу тал нь хамгаалалтын түвшин маш өндөр, гэхдээ өндөр өртөгтэй. Энэ програмчлалыг банк хооронд ихэвчлэн ашигладаг. Модуль програмчлалын өндөр өртөгтэй байдлаас болж вэб програмчлал гарч ирсэн. Хэрэглэгч вэб хөтөч Internet explorer, Netscape Navigator – ийг ашиглан холбогдоно. Вэб програмчлалын хамгаалалтын түвшин доогуур, өртөг бага байдаг. Сүүлийн үед хамгаалалтыг нь сайжруулсан вэб програмчлал их дэлгэрч байна. Вэб програмчлалыг хийхдээ скрипт програмчлалыг ашигладаг. Скрипт програмуудыг хаана ажиллаж байгаагаас нь хамаараад :
- хэрэглэгч хандалтат скрипт
- сервер хандалтат скрипт
гэж 2 ангилна. Аль ч ангиллын скрипт хэл нь ялгаагүй вэб хуудсан дотор бичигдэх ба вэб сервер программыг шаарддаг, шаарддаггүйгээрээ хоорондоо ялгаатай байдаг.
Хэрэглэгч хандалтат скрипт код нь тухайн вэб хуудсынхаа хамт хэрэглэгчийн компьютер дээр ачаалагдаж дууссаны дараа тухайн хэрэглэгчийн компьютер дээр ажилладаг скрипт кодыг хэлдэг байна. Ийм төрлийн скрипт кодыг ажиллуулахын тулд тусгайлан вэб сервер программыг ашиглах шаардлагагүй.
Сервер хандалтат скрипт код нь тухайн вэб хуудсанд буй скрипт кодууд сервер компьютер дээр ажиллаад ажилласан программын үр дүн нь хэрэглэгчдэд илгээгддэг скрипт кодыг хэлдэг байна.
Хөгжлийн эхний үедээ вэб хуудас нь зөвхөн текст мэдээллийг агуулдаг статик төлөвтэй байсан бол улам боловсронгуй болон хөгжсөөр HTML эдитор программ ашиглан бичигддэг график мэдээллийг харуулах боломжтой вэб сервер дээр байрладаг болсон. Гэтэл энэхүү вэб хуудас нь тогтмол мэдээллийг агуулж байсан тул учир дутагдалтай байжээ. Өөрөөр хэлбэл тухайн вэб хуудсанд байгаа мэдээллийг хэрэглэгч өөрөө байнга өөрчилж байх хэрэгтэй болсон. Энэ асуудлыг шийдэхийн тулд вэб серверийн орчинд ажилладаг программчиллын интерфейс CGI (Common Gateway Interface) бий болсон. Энэ орчин нь ихэвчлэн С хэл дээр бичигддэг байсан ба тодорхой хэмжээнд динамик мэдээллийг үүсгэж чаддаг болсон байна. 1996 оноос анх Netscape Navigator вэб хөтөч программд Java хэл дээр бичигдсэн программыг дэмжин ажилллуулах чадвартай интерфейсийг нэмж суулгаснаар эхэлсэн гэж үздэг. Энэ нэмж суулгасан интерфейсийг Plug-in гэж нэрлэдэг. Үүнээс хойш вэб хөтөч JavaScript, Active X, Java болон бусад нэмэлтүүдийг дэмжин ажиллах чадвартай болсон.

2 comments:

hacker_222 said...

nice medee

Anonymous said...

nice medee

Post a Comment